Франц Улс, НҮБ болон Дэлхийн Банктай хамтран биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалахын төлөө, цаг алдалгүй хөдөлбөл чиг хандлагыг өөрчлөх боломж байгааг харуулахын тулд байгальд үзүүлж буй дарамт нөлөөллийг бууруулах чиглэлээр бодит, шинэлэг шийдлүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх “Нэг Дэлхий Уулзалт” (One Planet Summit)-ыг 2021 оны 1 сарын 11-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү уулзалт нь байгаль орчны чиглэлээр нилээдгүй арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа 2021 оны гараан дээр биологийн олон янз байдлын доройтолтой тэмцэх олон улсын идэвх санаачилгыг өрнүүлэн нэмэгдүүлэх зорилготой. Уулзалт амьд бие организмын олон янз байдлыг хадгалан хамгаалах тухай дараах дөрвөн гол сэдвийн хүрээнд явагдана. Үүнд газрын болон далайн экосистемийг хамгаалах, эко-хөдөө аж ахуйг сурталчлах, биологийн олон янз байдалд санхүүжилт гаргах, ой мод устгал, төрөл зүйлүүд болон хүний эрүүл мэнд хоорондын холбоо зэрэг болно. Бидний өдөр тутмын амьдрал, эдийн засагт Байгаль эх хичнээн чухал бөгөөд биологийн олон янз байдал бидний амьдралын баталгаа болохыг дэлхийг нөмрөөд буй Ковид-19 цар тахал бидэнд дахин дахин сануулсаар байна.

Экосистем урьд хожид байгаагүй түвшинд хүртлээ талхлагдан, ойрын хэдэн арван жилд бидний амьдралд хүндхэн үр нөлөө үзүүлэхээр байгааг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон бусад олон орны Төр, Засгийн тэргүүн, олон улсын болон бүс нутгийн санхүүгийн байгууллагуудын тэргүүлэгчид, эдийн засгийн салбарын манлайлагчид, ТББ-ууд оролцож биологийн олон янз байдлыг хадгалах, нөхөн сэргээх чиглэлээр томоохон үүрэг амлалтууд авч манлайллаа харуулан ажиллахаар болов.

Энэхүү уулзалт нь байгаль орчны чиглэлээр олон арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа 2021 оны гараан дээр биологийн олон янз байдлын доройтолтой тэмцэх олон улсын идэвх санаачилгыг өрнүүлэн нэмэгдүүлэх зорилготой байснаараа онцлог байлаа. Уулзалтаар улс орнууд төр-иргэний нийгмийн түншлэлийг бүх талаар хөгжүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд амьд бие организмын олон янз байдлыг хадгалан хамгаалах тухай дараах дөрвөн гол сэдвийг хөндөж тодорхой шийдлүүд хэлэлцсэн.

Үүнд: 1. Хуурай газрын болон далайн экосистемийг хамгаалах, 2. Эко-хөдөө аж ахуйн сайн туршлагыг сурталчлах, нутагшуулах 3. Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр санхүүжилтыг гаргах, 4. Ой модны хомсдол, төрөл зүйлүүд болон хүний эрүүл мэнд хоорондын холбоо Энэхүү арга хэмжээнд Монгол дэх Францын элчин сайдын яаманы урилгаар МБОИЗ ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ оролцлоо.