Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид зэрлэг амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцлийг сайжруулахад чиглэгдсэн “Биотехникийн арга хэмжээ”-г энэ өвлийн турш авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Биотехникийн арга хэмжээ” гэдэг нь цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх зэрэг арга хэмжээ авахыг хэлдэг байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 6 зүйлийн 6.1.8 заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авах ажлыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард зохион байгуулж Тусгай хамгаалалттай 22 газарт зохих арга хэмжээг авч ажиллажээ.Эх сурвалж: mne.mn