“ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР”-ИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Тогтвортой хөгжлийг цогцлооход зорьж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалаж- онгон дагшин хэвээр өвлүүлэн үлдээхээр зүтгэж буй Иргэний нийгмийн байгууллагууддаа энэ өдрийн мэнд хүргэе. ИНБ-ын нийгэм дэх үүрэг, хариуцлагын талаархи хамгийн сүүлийн судалгаагаар: Иргэний нийгмийнхэн, нийгмийн зүй ёсны болон жам ёсны бүхий л эрхээ хамгаалах гарц гаргалгааг бидэнд зааж өгч тусалдаг, иргэний Шийдвэр гаргах түвшин дэх оролцоог ИНБ-аар дамжуулан илүү хүчтэй бий болгож чаддаг юм байна. Төр-Иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээтэй болгох ёстой юм байна хэмээн бүрэн хүлээн зөвшөөрч илүү нэгдэн нягтарч байгааг нотоллоо.

Иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бий болгоход ИРГЭНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО хамгийн чухал. Иймээс иргэн бүр мэдэх эрх, хянах эрхээ зөв ойлгож, шийдвэр гаргахад оролцох эрхээ хэрэгжүүлдэг болцгооё.