ДАЛАВЧ НЬ ГЭМТСЭН НАЧИН ШОНХОРЫГ “ЗЭРЛЭГ АМЬТАН АСРАХ БАЙР”-НД 1 САР ГАРУЙ ХУГАЦААНД АСРАН ТЭНХРҮҮЛЖ БАЙГАЛЬД ЭРГҮҮЛЭН ТАВЬЖЭЭ

0
852

Далавч нь гэмтсэн начин Шонхорыг “Зэрлэг амьтан асрах байр”-нд 1 сар гаруй хугацаанд асран тэнхрүүлж байгальд эргүүлэн тавьжээ.

Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32–39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байна. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252 гр, дундажаар 155 гр бол; нас бие гүйцсэн эмэгчин 154-314 гр, дундажаар 184 гр жинтэй. Тэд бусад шонхорын адил урт далавч, сүүлтэй. Хөлийн сарвуу, нүдийг тойрсон хэсэг нь тод шар бол нүдний цөцгий, хошуу, хумс нь хар бараан. Залуу шувууд нь эмэгчинтэй төстэй. Ангаахай байхдаа цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг ба өсөж бойжихын хирээр гуужин, бор шаргалдуу өдөөр солигдох ажээ.

Тэд ан хийхдээ 10–20 м өндөрт элин халиж байгаад олзоо олж хармагц шунган барьж авдаг.Европын нарсны оготно (Microtus subterraneus), Начин шонхорын байнгын идэш болдог.Начин шонхор ихэвчлэн хулганы хэмжээт хөхтөн: ялангуяа оготно барьж иднэ, мөн заримдаа сохор номин , хулгана зэрэг авладаг. Далай тэнгисийн эрэг болон арлуудад (хөхтөн амьтан ховор үед), жижиг шувуу; голдуу боршувуу зэрэг иднэ. Бусад идэш тэжээл гэвэл сарьсан багваахай, мэлхий, гүрвэл гэх мэт. Мөн улирлын чанартайгаар томхон шавьж, тэмээн аалз, чийгийн улаан, цох зэргээр хооллодог байна.