БОАЖЯ-ны ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МБОИЗ-ийн ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.

Орчин цагт байгаль орчны засаглалд тулгуурлан хөгжлийн бодлогоо ярих цаг нэгэнт болсон. 21 аймагт салбартай, дэргэдээ эрдмийн зөвлөл, ногоон парламенттай Байгаль орчны ТББ-уудын шүхэр байгууллага МБОИЗ-ийн зүгээс үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч илүү үр дүнтэй ажиллахыг зорьж байна. Тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээн хор хохирол дагуулсаар байна.

  • Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөрөө Антарктидийн дараа орж дулаарал 2.1 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2 дахин нэмэгдсэн                                                   
  • Газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд орж, 76%-ийн цөлжилттэй                                             
  • Манай улсаас гаралтай орон нутгийн иргэдийн аж ахуй амьдралд асар өндөр хохирол учруулдаг шар түйрэн 30 жилийн өмнө 2-9 удаа болдог байсан бол одоо 50 өдөр болж огцом нэмэгдсэн.                                                                                                                       
  • 1970 онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь цэвдэгтэй байсан бол 2015 онд 29.3% болж тасалданги буюу алаг цоог тархалттай болсон.                                                              
  • 2019 оны тооллогоор 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 519 рашаан ширгэсэн гэх мэт олон аюулыг дурдаж болно.

БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга МБОИЗ-ийн төлөөлөл тэргүүн С.Амгаланбаатар, гүйцэтгэх захирал Т.Цэрэн нарыг хүлээн авч уулзаж яамны зүгээс хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаа мэдэгдэв.

 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024, Алсын хараа-2050 гэх мэт нэгэнт гарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд, мөн буруу бодлого шийдвэрийг таслан зогсооход иргэдийн нэгдэл ТББ-ын дэмжлэг, оролцоо маш чухал.

Бидний зүгээс байгаль орчинд тулгамдаж буй асуудалд боловсруулсан гарц шийдэл, хийж хэрэгжүүлсэн туршлага, хүний нөөц боломж байгаа билээ. Түүний заримыг нь уулзалтдаа дурьдаж, тодорхой саналуудаа  хэлэв.

You May Have Missed