Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга, санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон талуудтай хамтран Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үндэсний багц стандартыг боловсруулах ажлыг эхлүүлж мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалт, хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсны үр дүн гарлаа. Учир нь, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар дөрвөн багц стандартыг үндэсний стандартаар баталсан байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга, санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон талуудтай хамтран  Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үндэсний багц стандартыг боловсруулах ажлыг эхлүүлж мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалт, хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсны үр дүн гарлаа. Учир нь,  Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар дөрвөн багц стандартыг үндэсний стандартаар баталсан байна. Үүнд, “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага”,  “Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага”, “Шувуу асран хамгаалах тусгай шаардлага”, “Хоёр нутагтан, мөлхөгчдөд тавих тусгай шаардлага” зэрэг 4 стандарт багтаж байгаа бөгөөд эдгээр стандартуудыг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ.
Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа нь гэмтэж бэртсэн, цаашид бие даан амьдрах чадваргүйн улмаас хүний тусламж зайлшгүй шаардлагатай болсон зэрлэг амьтныг олж, холбогдох байгууллагад мэдээлэхээс эхлээд тухайн амьтныг барих, тээвэрлэх, асран хамгаалах байранд байршуулж эмчлэх, суллан тавих  зэрэг үйл ажиллагааг багтаасан, олон талын оролцоонд тулгуурласан цогц ойлголт юм. Дашрамд дурдахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2021 онд “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах аргачлал”-ийг талуудтай хамтран боловсруулж, олны хүртээл болгосон билээ. Эх сурвалж:WWF.mongolia