Эхэн булаг.
Дунд булаг.
Нарийний голын бохирдсон байдал.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг дүгнэж доорх шийдвэрүүдийг гаргасан байна.

Үүнд: -Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Нарийний хөндий 11 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт байрлах усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд хяналт, шалгалтыг явуулахад Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.6, 15 дугаар зүйл дэх заалтууд мөн БОНХАЖ-ын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 6-р сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм буюу Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.4, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

      -Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалт /Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно./  зөрчигдсөн, голын усны өнгө өөрчлөлттэй байгаа нь усан орчны чанарын үзүүлэлт, ерөнхий шаардлага MNS 4586:98 стандартыг зөрчсөн байна.    

      – Иймд Нарийний голоос мэргэжлийн байгууллагаар сорьц, дээж авч шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнг тус сав газарт ирүүлэх шаардлагатай байна.

-Хараа-Ерөө голын сав газрын захиргаа, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга, тамгын газар, тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд Усны тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.3, 13.1.6, 14, 15 дугаар зүйлд тус тус заасны дагуу эрх үүргийнхээ хүрээнд дээрхи гарсан зөрчлүүдийг арилгах арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллах шаардлагатай байна хэмээн дүгнэжээ.