“ЦЭНХЭР АЛТ” хэлэлцүүлэг

МҮОНРТ-ийн “Нээлттэй хором” нэвтрүүлэгт оролцов.

Манай Улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон ба 2022 оны байдлаар 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэсэн нь байгаль экологийн хүндрэлтэй байдал үүсгэж байна.

Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Цэнхэр алт” үндэсний чуулганыг Mongolian National Broadcaster -аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд байр сууриа илэрхийлж, шийдэл эрэлхийлэв.

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл -ийн зөвлөхүүд, эрдмийн зөвлөлийн гишүүд, ногоон парламентийн гишүүд, салбар зөвлөлийн төлөөллүүд гол горхи, нуур тойром, булаг шандаа хамгаалах талаар гарц шийдэл санал болгон хэлэлцүүлэгт оролцлоо.

“Урт нэртэй” гэгддэг хуулийн үйлчлэлийг сэргээж Усны эх, усан сан, ойн сангаа нэн тэргүүнд хамгаалах нь зайлшгүй бөгөөд Монгол улс УСаа хамгаалахын тулд шинжлэх ухаанчаар орхигдсон судалгаа, шинжилгээ, тооцооллыг бүрэн хийх, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нэгдмэл бодлогоор зохион байгуулах, хууль-бодлогын хэрэгжилтэд анхаарах, үр дүнгээ хэмжих, хариуцлага тооцдог байх нь чухал болохыг онцлов.

Дараах линкээр орж хэлэлцүүлгийг үзнэ үү.

https://fb.watch/ji_Vz6FZJT/

Байгалиа хамгаалахад хүн бүрийн оролцоо үнэ цэнтэй, нэгдмэл дуу хоолой хүчтэй.