ЦЭНХЭР АЛТ – ӨӨРЧЛӨЛТ СЭРГЭЛИЙГ ХУРДАСГАЯ

0
529

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “ЦЭНХЭР АЛТ” усны салбарын үндэсний чуулганыг угтаж газрын доорх ус, гадаргын ус, усны салбарын эрх зүйн орчны тулгамдсан асуудлуудаар гурван салбар хуралдаанууд 20-22-ны өдрүүдэд болно.

3-р сарын 20-ны өдөр “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” нэгдүгээр салбар хуралдаанаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд үйл ажиллагаа эхлэв.

(4) Facebook

Уг салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд хэлэлцэж буй асуудлын хүрээнд дүгнэлт, зөвлөмж боловсруулан 03 дугаар сарын 24-нд болох “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганы үеэр танилцуулж нэгдсэн зөвлөмжид тусгуулах юм.

Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлаар салбарын эрдэмтэн докторууд өөр өөрсдийн чиглэлээр илтгэл хавьж хэлэлцүүлэг өрнүүлсний дотор ТББ-ын дуу хоолой тод байж газрын гүний усаа хайрлах, усны үнэлгээг бодитой болгох, гүний усны нөөцийг зөв зохистой тогтоох зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлж зөвлөмжид тусгуулж, зөвлөмж батлах ажлын хэсэгт орж ажиллах боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

УСНЫ ГАЗАР

Hanns Seidel Foundation Mongolia

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл