Шинэ тэргүүн, шинэ удирдлагын багт амжилт хүсье/Good luck to the new head and the new management team

МБОИЗ ТББ-ын Үндэсний 8-р чуулган 12-р сарын 07-ны өдөр “ХУУЛЬЧЛАГДСАН БАЙГАЛИЙН ЭРХ” уриан дор болж хот хөдөөгийн ТББ-ын төлөөлөл оролцож удирдлагын багаа бүх гишүүдийнхээ санал хураалтаар шинэчлэн сонгож тэдний цаашдын 4-н жилийн хугацаанд ТББ-г удирдах ажилд нь амжилт хүссэн билээ.

Тэгвэл 12-р сарын 08-ны өдөр шинэчлэгдэн сонгогдсон удирдах зөвлөлийн баг анхны хурлаа хийж цаашдын ажлын стратеги төлөвлөгөө, хийх-хариуцах ажлуудаа ярилцаж ажилдаа орцгоолоо.

Энэ хурал дээр өмнөх тэргүүн С.Амгаланбаатар шинээр сонгогдсон тэргүүн Г.Галтайхүүд байгаль орчны төлөө гэсэн арвин их үйлс нь өөдлөн дэлгэрч, бодсон бүх ногоон үйлс нь сэтгэлчлэн бүтэж ихийг хийж хэрэгжүүлэхийг ерөөн байгууллагын тамга, дүрэм, ёс зүйн кодыг алд цэнхэр хадгийн хамт хүлээлгэн өгч амжилт хүслээ.

Previous post

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулганд оролцож хэлсэн үг/Head of the President’s Office Y. Sodbaatar’s speech at the National Assembly of the Mongolian Environment Citizens’ Council

Next post

Хүний эрхийн олон улсын өдрийн мэнд хүргэе/Happy International Human Rights Day

You May Have Missed