Монгол улсад хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийн нөхцөл байдал ямар байгаа талаар судалгааны дүн гарлаа.

0
304

Монгол Улс Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөртэй холбоотой суурь конвенцуудад нэгдэн орсноор хүний эрхийг ноцтой зөрчсөн эдгээр практикийг хориглох, устгах үүргийг хүлээсэн билээ.Түүнчлэн дэлхийн удс орнуудын тэргүүнүүд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг батлахдаа 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг, 2030 он гэхэд албадан хөдөлмөрийг устгах зорилтыг дэвшүүлсэн юм.Эдгээр үүрэг зорилтын хэрэгжилтийг хянаж, ахиц дэвшлийг үнэлэх, цаашдын бодлого хөтөлбөрийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулах тоон болон чанарын судалгааны дүнг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, Үндэсний Статистикийн Хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Эн Ар Си Си судалгааны байгууллагатай хамтран танилцуулж байна.

Монгол Улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна.

Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд эдийг засгийн үйл ажиллагаанд оролцсон 18 ба түүнээс дээш насны 1000 хүн тутмын хоёр нь албадан хөдөлмөрт өртсөн.