ТУУЛ ГОЛЫН ДАГУУ МОД ТАРИЛАА
“Туулын хар шугуй” ТББ нь Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийг угтаж 2018 оны 05-р сарын 12-15 ны хооронд 3 хоногийн турш “ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ” уриан доор Сонсголон, Туул голын дагуу 5 га талбайн хогийг цэвэрлэж, 120 ширхэг бургас мод, 340 ширхэг улиас мод тарьж Туул голыг хамгаалж жишиг орчин бий болгохоор ажиллаж байна.