БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Биологийн төрөл зүйл нь сая сая жилийн туршид үүсэн бий болсон үнэт acheter cialis өв, нийтийн өмч, бидний хойч үедээ үлдээх өв хөрөнгө юм. Биологийн төрөл зүйлийн тодорхойлолтод дэлхий дээрх биологийн хосгүй олон төрөл зүйлүүд, эдгээр төрөл зүйлийг бий болгосон байгаль орчин, экосистемүүд багтдаг. Биологийн төрөл зүйл нь бидний оршин тогтнох үндэс бөгөөд бидний хөгжлийн тулгуур болох байгалийн нөөц баялгийг бүрдүүлж өгдөг.

Биологийн төрөл зүйл нь шавхагдашгүй нөөц биш юм. Байгалийн нөөцийн хэт ашиглалт, тогтвортой бус хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтийн эх үүсвэр болж буй аж үйлдвэрийн бохирдол зэрэг хүний нөлөөллүүд нь биологийн төрөл зүйлд нөхөгдөшгүй их хэмжээний хохирлыг учруулж байна.

2018 оны 3 дугаар сард Колумбийн Меделлин хотноо болсон Биологийн төрөл зүйл болон экосистемийн үйлчилгээний Засгийн газар хоорондын Шинжлэх ухааны бодлогын хурлын индэр дээрээс олон улсын мэргэжилтнүүд дээрх асуудлыг онцгойлон дурдсан. Эдгээр шинжээчдийн гаргасан судалгаагаар биологийн төрөл зүйлийн тоо сүүлийн жилүүдэд асар хурдацтай буурч байгаа нь батлагдсан ба үүний сөрөг үр дагавруудын нэг нь олон төрлийн өвчний тархалт юм гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Биологийн төрөл зүйл болон экосистемийн үйлчилгээний Засгийн газар хоорондын Шинжлэх ухааны бодлогын хөтөлбөрийн түнш байгууллага болох ЮНЕСКО нь биологийн төрөл зүйлд учирч буй хохирлыг зогсоох, экосистемийн тогтвортой байдлыг дэмжин ажиллах амлалтаа үүгээр дамжуулан хүргэж байна. ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр нь хүний ​​үйл ажиллагаа болон байгаль орчны уялдаа холбоо, тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм. НҮБ-ын Биологийн төрөл зүйлийн 10 жил (2011-2020)-тэй холбогдуулан ЮНЕСКО нь одоогоос 25 жилийн өмнө 196 оролцогч талуудын оролцоотойгоор батлагдсан биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөөцийг тэгш хуваарилах зорилго бүхий НҮБ-ын Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенцийн хэрэгжилтэд идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна. Мөн ЮНЕСКО нь түнш байгууллагуудтайгаа хамтран Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газрууд, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгдсэн газрууд болон Дэлхийн геопаркуудын биологийн болон соёлын төрөл зүйлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө шинэ шийдлүүдийг боловсруулдаг.

Эдгээр хөтөлбөрүүд нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, доройтсон экосистемийг сэргээх зорилгоор хуучин чиг хандлагыг өөрчлөн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг сайжруулахад ихээхэн нөлөөлж байна. Үүгээр дамжуулан ЮНЕСКО нь дэлхийн түвшинд амьдралын чанарыг дээшлүүлэх, “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрөөр дамжуулан эзэмших үнэт зүйлс болон хамтын ажиллагаа, олон янз байдлыг хүндлэх, үе үе хоорондын эв нэгдэл зэрэг үнэт зүйлсийг хуваалцахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр”, цаашлаад тогтвортой хөгжлийн 15 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөр нь бидний өнөөдрийн болон ирээдүйн амьдралд чухал үүрэг бүхий дээрх асуудлуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү илгээлтээ Америкийн уугуул иргэдийн хэлсэн “Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж авдаггүй. Бид эх дэлхийгээ өөрсдийн үр хүүхдүүдээс зээлдэг” гэсэн зүйр үгээр төгсгөе.

Эх сурвалж: www.unesco.mn