Сав газрын зөвлөлийн журам шинэчлэгдэн батлгадсантай холбоотой зөвлөлийн журмыг танилцуулах, үйл ажиллагааг  жигдүүлэх, Сав газрын захиргаатай хамтрах, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Ганга нуурын хөвөөнд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн тавдугаар хурал 2018.05.25-26 ны өдрүүдэд боллоо.

Хуралдаанаар 2018 оны гүйцэтгэсэн ажил, Сав газрын зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтын талаар, УННМ-ийн төлөвлөгөөний боловсруулалт явцын талаарх мэдээлэл, Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах ажиллах журмын танилцуулга, хэлэлцүүлэг, Сав газрын зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаас гарсан саналын шийдвэрлэлтийн талаар, Сав газрын зөвлөлийн гишүүдээс ирүүлсэн санал хэлэлцүүлэх, Сав газрын зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулахад санал авах, Сав газрын захиргааны үйл ажиллагааны тайланг үнэлэх, санал хэлэлцэх шалгуур үзүүлэлтүүд тодорхойлох,  Сав газрын захиргааны 2018 оны эхний хагас жилийн гүйцэтгэсэн ажлын тайлан, Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээ, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны үйл ажиллгааны тайланд үнэлгээ өгөх, санал гаргах боловсруулах, Зөвлөлийн хуралдааны үр дүнг танилцуулах, Булаг хэмжих дадлага ажил, Худгийн байгуулалт, ашиглалт хамгаалалтын талаарх дадлага, Хөдөө аж ахуйн бэлчээр усжуулалт, ашиглалт, хамгаалалтын талаар мэдээлэл хийх зэрэг илтгэл, дадлагын ажил явагдлаа.

 

 

 

 

 

Хуралдааны эхний өдөр МБОИЗ-ийн Тэргүүн, БОАЖЯ-ны Сайдын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэ Нийгмийн хариуцлага, Иргэний нийгмийн байгууллагын хөгжил, төлөвшил, Удирдах зөвлөлийн гишүүн доктор Н.Эрдэнэсайхан Усны засаглал дахь иргэдийн оролцоо сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралд БОАЖЯ, МБОИЗ, Сав газрын захиргаа, Сав газрын зөвлөл, Minis төсөл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болох 64 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн хурал явагдаж үр дүнтэй болж өндөрллөө.