АНУ-ын “Азийн сан”-ийн дэмжлэгээр төсөл хэрэгжүүлж эхэллээ.

0
1045

АНУ-ын Азийн сангаас 2015 онд Монголын орон нутаг дэх бичил уул уурхайн ашиглалт бүхий газруудад сургалт явуулж олон талт зөвлөл байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилгоор хэрэгжүүлэх төсөлд МБОИЗ-ийн гишүүн байгууллагууд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарлаа.

МБОИЗ-ийн Завхан, Өмнөговь, Увс, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлүүд болон  Мөнх ногоон хэрэм ТББ, Их бага баян шарга ТББ, Ариун суварга ТББ, Хил хязгааргүй алхам ТББ, Онон улз ТББ-ууд шалгаран төсөл хэрэгжүүлэгчидийг чадавхижуулах сургалтанд хамрагдан, албан ёсны хамтран ажиллах гэрээ байгуулж ажлаа эхэллээ.
Энэхүү төсөл нь 2015 оны 5-11 сарын хооронд хэрэгжинэ.

АНУ-ын Азийн сан 1954 онд байгуулагдсан, Сан Франциско хотод төвтэй, Ази Номхон далайн бүс нутагт Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сайн засаглал, иргэний оролцоог хөгжүүлэх, Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээг дэмжих зорилго бүхий ашгийн бус, төрийн бус байгуулага юм. 

Сангийн орлогыг АНУ, Европ, Канад, Австрали  ба Азийн компаниуд, сангууд,  хувь хүмүүс, төрийн байгууллагуудын хандив, АНУ-ын Конгрессоос олгодог санхүүжилтээс бүрдүүлдэг.

1990 онд АНУ-ын Азийн сан нь Монгол Улсад  уригдаж ажилласан анхны ашгийн бус байгууллага болсноос хойш тус улсын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.

МБОИЗ-ийн ажлын алба