МБОИЗ-өөс 2015 оны 05 сарын 27-28-ны өдрүүдэд олон улсын хурал зохион байгуулна.

0
1059

МБОИЗ-ийн санаачилгаар 2015.05.27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Уул, уурхайн Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь: Биологийн олон янз байдал, төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах олон улсын зарчим, стандарт, туршлага, сургамж” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагч: МБОИЗ, УУҮА

Хамтран зохион байгуулагч: БОНХАЖЯ, УУЯ

Ерөнхий ивээн тэтгэгч: Азийн сан, ЕСБХ Банк

Дэмжигч байгууллага: TNC,WWF, НҮБХХ

Хурлын зорилго, ач холбогдол:

-Биологийн олон янз байдал, төрөл зүйлийг дүйцүүлэн хамгаалах олон улсын зарчим, стандарт, туршлага, сургамжийн талаар нэгдсэн ойлголттой болох,

-БОНХАЖЯ-аас дүйцүүлэн хамгаалахтай холбоотой баримталж буй бодлого, хууль эрх зүйн баримт бичгийг олон талын оролцоотойгоор зөвшилцөх, хамтарсан зөвлөмж гаргах

-ТХГН, Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид болон дэд бүтцийн хөгжлийн асуудалд  дүйцүүлэн хамгаалах асуудлуудыг хэрхэн тусгах, тайлан, төлөвлөгөө гаргах техникийн шийдлүүд болон аргачлалуудыг танилцуулах

-БО Нарийвчилсан үнэлгээнд дүйцүүлэн хамгаалах асуудлыг оруулах зарчим, сайн туршлага сургамж зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ, техникийн шийдлүүдийн талаар салбар хуралдаануудаар дамжуулан хэлэлцүүлэх зорилтготой.

Хурлаас УИХ, Засгийн газар, яамдын  түвшинд шийдвэрлэх, нэгдсэн ойлголттой болох шаардлагатай хууль эрх зүйн тулгамдсан асуудлуудыг тодорхойлон, Аймаг орон нутаг, нутгийн иргэд, үнэлгээний компаниуд, ТББ-ууд, иргэний нийгмийнхэн, үйлдвэрлэгчидэд хандан нэгдсэн зөвлөмж гарган хүргүүлэх юм.

Хуралд 

  • Уурхай бүхий аймаг, сумын БОХУБ, уул уурхай хариуцсан мэргэжилтэнүүд  (нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээж авдаг)
  • Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид
  • БОНХАЖЯ, УУЯ -ны  БО болон уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, үнэлгээний шинжээчид, мэргэжлийн зөвлөлийн гишүүд /БО нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө тайлан хүлээж авдаг, хамгаалуулдаг/
  • ОУ-ын байгууллагууд -TNC,WWF, UNDP,
  • МБОИЗ-ийн салбар зөвлөлийн дарга нар
  • Гадны хөрөнгө оруулалттай ДХ чиглэлээр судалгаа, гүйцэтгэл  хийдэг байгууллага, Судлаачид
  • Үнэлгээний компаниуд төлөөлөгчөөр оролцоно.

МБОИЗ-ийн ажлын алба