МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн хурлыг нээлттэйгээр зарлаж ногоон парламентын гишүүд, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 17 хүн хуралд ирж, Удирдах зөвлөлийн гишүүдийн 66.6 хувийн ирцтэйгээ хурлаа эхлэн Удирдах зөвлөлийн хурлын ирц баталгаажуулан, дэг хэлэлцэх асуудлыг танилцуулж хурлын ажиллагааг эхэллээ.
2018 оны 2-р хагас жилийн үйл ажиллагаа, 6-7 дугаар сард хийгдсэн ажил болон санхүүгийн тайлан, 2018 оны 2-р хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөны хэрэгжилттэй танилцлаа.
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн ойн бэлтгэл арга хэмжээний тухай, Үндэсний 6-р чуулган хуралдуулах бэлтгэл ажлын тухай, Ерөнхий төлөвлөгөө төсвийн талаар голлон ярилцаж Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тогтоолын төсөл баталлаа.