Олон Улсын Санхүүгийн Корпорациас (ОУСК) 2018 оны 9 сарын 14-ны Баасан гарагт Монголын байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ИНБ-уудтай мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг уулзалтаар ОУСК-ийн Байгаль орчин, нийгмийн стандарт болон тэдгээрийг Монгол дахь төслүүдэд хэрхэн хэрэгжүүлдэг тухай хэлэлцэж, Байгаль орчин Нийгмийн стандартын ерөнхий асуудал болон ОУСК-ийн тодорхой төслийн асуудлаар ИНБ-уудын санал, дүгнэлт, шүүмжийг сонсож, асуултанд хариулж, харилцан ярилцлаа.

 

 

 

 

 

ОУСК нь үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлж засгийн газрын орлогод хувь нэмэр оруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох хувийн салбарын компаниудад хөрөнгө оруулалт хийх замаар Монгол улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлдэг. Монгол улсын голлох салбарт (банк санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, өртөг багатай орон сууц, лизинг) үндэстний компаниудад томоохон хөрөнгө оруулалт хийсний дээр ОУСК нь Оюу-Толгой төслийг дэмжиж урт хугацаат зээл олгохоор судалж байна.
Монгол улс нь ядуурлаас ангижирч, дунд орлоготой улс болох эдийн засгийн хөгжлийн суурь нь Оюу-Толгой төсөл тул ОУСК-аас уг төсөлд ач холбогдол өгч байна. Уурхайн олборлолт нь дунд хугацаандаа улсын ДНБ-ний гуравны нэгийг бүрдүүлж, тавиас дээш жилийн олборлолтын настай байхаар тооцоолж байна.
ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Д.Нгуен тэргүүтэй төлөөлөгчид ИНБ-уудтай уулзлаа. ОУСК нь Монголын хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар Монгол Улсын тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжин, удаан хугацаанд түншлэн ажиллаж байна. Монгол Улсад хийж буй санхүүжилт, зөвлөх үйлчилгээ өргөжиж байгаатай холбогдуулан, иргэний нийгмийн төлөөлөллийн санал санаачлага ихээхэн ач холбогдолтой болохыг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

 

 

 

 

 

ОУСК-аас санхүүжүүлэхээр төлөвлөсөн төслийн нэг нь Оюу толгой уул уурхайн төсөлд олгох урт хугацаат зээл юм. Уулзалтаар, Оюу толгой төсөлд ОУСК-ийн гүйцэтгэх үүргийн талаар мэдээллэж энэ төслийн байгаль орчин нийгмийн асуудлаар төвлөрч хэлэлцлээ. Монгол улсын хувьд ус нь үндэсний болон бүс нутгийн чухал асуудал бөгөөд ялангуяа Өмнөговийн хувьд ихээхэн анхааралтай хандаж, зохицуулах шаардлагатай. Оюу-Толгой нь усны нөөцийг хамгийн үр ашигтай хэрэглэж, түүний үр дагаварыг хамгийн бага байлгах төлөвлөгөө боловсруулсан байна.
Уулзалтанд оролцсон ИНБ-уудын тэр дундаа МБОИЗ-ийн төлөөлөл олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд шүүмжлэлтэй хандаж, цаашид хэрхэн үр дүнтэй байхад ОУСК-иас авч хэрэгжүүлэх алхамуудын талаар илүү тодруулсан. Санжүүжүүлж буй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон нийтээс урьдчилан санал авдаггүй, үр дүн нь зорилтот бүлгүүдэд төдийлөн хүртээмжтэй бус, оролцоог хангаж чадахгүй байгаа талаар ИНБ-уудын төлөөлөл илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Засгийн Газартай хэмтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний тайланг үндэслэн дараа дараагийн санхүүжилтийг олгож байх, үр дүнгийн талаар олон нийтэд үнэн бодит, ил тод мэдээллэж байх талаар саналыг гаргалаа.