Ногоон Парламентын 4-р сарын ээлжит хуралдаан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Их танхимд боллоо.

     Тус хуралдаанд Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Гомболүүдэв “Монгол орны Цаг уурын өнөөгийн байдал, ирээдүйн хандлага” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

     МБОИЗ-ийн Тэргүүн бөгөөд Ногоон Парламентын дарга Б.Эрдэнэ АНЭУ-ын Абу Даби хотод хийсэн аялалынхаа талаар танилцуулга хийсэн бөгөөд ойрын үед хийгдэх цаг үеийн ажлын талаар гишүүдэд мэдээлэл хүргэлээ.

     Мөн Удирдах зөвлөлийн гишүүн А.Оюунчимэг “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Чингэлтэй дүүргийн орон тооны бус ажилтнуудын ажлын товч тайлан”-г танилцууллаа.

     Цаашид Ногоон Парламентын хуралдааныг ямар сэдэв, арга хэлбэрээр, хаана хийх талаар гишүүдийн санал, хүсэлтийг хүлээн авч дараа дараагийн хуралдааныг зохион байгуулахаар ярилцлаа.