Ардчиллын боловсрол төв /ДЭМО/, Төрийн бус байгууллагын консорциумаас санаачлан зохион байгуулсан “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай /Төрийн бус байгууллагын тухай/” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр боллоо.

     Тус хуулийн төслийн хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Хуул зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн үзэл баримтлалын танилцуулга”, Хараат бус судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ”, Өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай ойлголт”, Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал “Төрийн бус байгууллагын санхүүжилт ба татвар”, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Төр-Иргэний нийгмийн хамтын ажиллагаа” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.

     Энэ удаагийн хэлэлцүүлэгт Байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын гишүүн ТББ-уудын 10 гаруй гишүүд ирж хэлэлцүүлэгт санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцсон.