Урин дулаан цаг ирж аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан гадны жуулчид манай оронд ихээр ирж байна. Одоо ирж байгаа жуулчид нь зөвхөн аялаад түүх дурсгалын газруудыг үзэхээс гадна Дэлхий нийтэд тулгамдаж байгаа Хөрс-Ус-Агаарын бохирдлын эсрэг тухайн аялж байгаа улс орон юу хийж хэрхэн арга хэмжээ авч байгаатай танилцах хандлага ихэссэн байна.
Энэ чиглэлээр зарим аялал жуулчлал эхрэлдэг компаниуд аялалын хөтөлбөртөө тусган, арга хэмжээ болгон хэрэгжүүлдэг болжээ.
АНУ-д тѳвтэй Гранд ССРКЛ корпорацийн Монгол дэх салбартай хамтран АНУ-ын жуулчдад дэлхийн улс орны тулгамдсан асуудал Монголд сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулдаг болжээ. МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ АНУ-ын жуулчдад хатуу хог хаягдал хөрсний бохирдлын сэдвээр илтгэл тавьж байна.
Илтгэлийн хүрээнд олон орноор аялж улс орнуудын тулгамдсан асуудлын талаар танилцаж судлаж байгаа жуулчидтай санал солилцон хэлэлцүүлэг ярилцлага хийж байна. Эдгээр жуулчдаас Орчны бохирдол-хөрс-усны чиглэлээр цаашид хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.
АНУ-с ирж байгаа жуулчдад энэ сэдвээр 7 хоног бүр илтгэл, хэлэлцүүлэг явуулж байхаар төлөвлөгдөн тогтмол ажил болж хэрэгжүүлэх юм.