Ногоон парламентын 7-р сарын ээлжит хуралдааныг энэ сарын 31-ний өдөр  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 2 давхрын хурлын танхимд  зохион байгууллаа.

Ногоон парламентын  энэ удаагийн хуралдаанд  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн БАЙГАЛИЙН БАЯЛАГ болон эдийн засгийн бусад асуудалтай холбоотой заалтуудын талаар хэлэлцлээ.

Байгалийн баялгийн талаар оруулж буй “Зургадугаар зүйлийн хоёр дахь заалт” ,  Тавин есдүгээр зүйлийн хоёр дахь заалт”-ууд дээр  Ерөнхийлөгч, Улсын Их хурал , МАН , Уул Уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын өргөн мэдүүлсэн өөрчлөлтүүдтэй танилцав.

Оролцогчид Үндсэн Хуулийн үзэл баримтлалын талаар,  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх, хэрэв дэмжвэл ямар өөрчлөлт оруулах талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Мөн ярьсан саналуудаа бичгээр баталгаажуулж өөрсдийн ТББ-ын тамга дарж гарын үзсэг зуран нэгтгэж өглөө.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн гарын үсгээр баталгаажуулж шийдвэр гаргах төвшний алба хэлтсүүдэд хүргэхээр шийдвэрлэсэн болно.

Өнөөдрийн хэлэлцүүлэг нь МБОИЗ-ийн Гишүүн байгууллагуудын төлөөлөл, ЦУНБХТ-ийн албан хаагч нараас бүрдсэн 22 хүн оролцсон нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.