2019 оны 08-р сарын 01-ний өдөр МБОИЗ-ийн Тэргүүн Б. Эрдэнэ, Хятадын хүрээлэн буй орчин, эрчим хүчний хүрээлэнгийн (REEI) судалгааны багийн төлөөлөгчидтэй “Хятад-Монголын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг судлаачид, ТББ-уудтай хамтран ажиллах боломж”-ийн талаар зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
Тус байгууллага нь 2012 оны 7-р сард Бээжин хотод байгуулагдсан, агаарын бохирдол, байгаль орчин, эрчим хүчний бодлогын судалгааны чиглэлээр ажилладаг бие даасан төрийн бус байгууллага бөгөөд Германы сангийн санхүүжилтээр Азийн уур амьсгалын өөрчлөлт болон эрчим хүчний бодлого, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм.
МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнээгийн зүгээс МБОИЗ болон CANGO ТББ-ууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах санал тавьсаныг Хятадын төлөөлөгчид хүлээн авч хоёр талын төлөөлөгчидийг өргөн хүрээтэй оролцуулсан арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцов.