5-р сарын 22-ны өдрийг НҮБ-аас олон улсын биологийн олон янз байдлын өдөр болгон зарласан бөгөөд олон улсад 2000 оноос манай улс 2010 оноос тэмдэглэж иржээ.
Энэ жилийн хувьд Биологийн олон янз байдлын олон улсын сэдэв нь “Бидний шийдлүүд байгальд байна” уриатайгаар COVID-19 тахал өвчнийг харгалзан анхны онлайн сурталчилгаатайгаар тэмдэглэж байна.
Энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол нь биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд ард иргэдийн анхаарал, санаачлагыг татах, тэр хэрээр амьтан ургамал байгаль орчноо хамгаалах хүслийг төрүүлэх, байгаль ногоон үзэл баримтлалын талаар ард иргэдэд боловсрол олгох зэрэг олон ач холбогдолтой. #BiodiversitydayMongolia