Ажлын хэсэгт МБОИЗ-ийн төлөөлөл ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/148 дугаар тушаалаар Усны салбарын нэгдсэн бодлого, стратегийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бодлого, салбар дундын болон бүс нутгийн зохицуулалтаар хангах, улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, усны салбарын стратеги зорилтыг хэлэлцлээ.

Тус ажлын үр дүнд салбарын стратеги төлөвлөгөөний төслийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулан, хэрэгжих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байна.

Тиймээс МБОИЗ-ийн гишүүд, дэмжигчид та бүхнийг УННМ-ийн стратеги зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэгт оролцож саналаа өгөхийг урьж байна.