МБОИЗ-ийн ажлын албанаас гишүүн ТББ-ууд, залуу судлаачидад зориулан 2016 оны 5 сарын 9-13-ны өдрүүдэд Төслийн удирдлагын сургалтыг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд зохион байгуулав.

Сургалтыг Английн Бристолийн ерөнхий архитектор, зохиолч, сэтгүүлч Дэвид Гоулд, Байгаль орчны зөвлөх,Олон улсын ISO 14001стандартын олон улсын аудитор, Сингапур дэх НҮБ-ийн төслийн ажилтан Хо Вен нар удирдан явуулж, МБОИЗ-ийн ажлын албаны Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Д.Өлзийбилэг, Сайн дурын ажилтан Д.Ананд, Н.Одбаатар нар орчуулгыг хийв.

Сургалтанд оролцогчидод төслийн удирдлагын арга зүйгээс гадна Тогтвортой хөгжлийн зорилтууд, Тогтвортой хот, Ногоон сургуулийн барилга байгууламж, зардлын анализ хийх арга зүйн талаар багш нар зааж, чадавхижуулав.

Мөн “Зууны мэдээ” сонины хэвлэлийн бага хурлын танхимд 2016 оны 05 сарын 16-ны өдөр залуу сэтгүүлч сурвалжлагч нарт зориулан “Тогтвортой ногоон хөгжил-Тогтвортой хот” сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг зохион байгуулав.