МБОИЗ-ийн тэргүүн, БОНХАЖ-ийн Сайдын зөвлөлийн гишүүн С.Дамдинсүрэн Баян-Өлгий аймгийн сумд дахь байгалийн нөөцийг ашиглалтаар дамжуулан хамгаалахад нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдийн оролцоог хангах, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, нөхөрлөл иргэдийн хамтын ажиллагааг дэмжих, тусгай зориулалтын ан агнуурын соёл, тоо хэмжээг зөв зохистой төлөвлөх, ан амьтныг ашиглан хамгаалахад иргэд нөхөрлөлийн үйл ажиллагаатай уялдуулах, хөгжлийг хангах зорилгоор сургалт зохион байгуулж, ангийн нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлэх ажлыг 2016 оны 5 сарын 17-оос 21-ний хооронд зохион байгуулж, Алтай, Бугат, Дэлүүн, Улаанхус сумдад ажиллаж байна.

  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг сааруулахад Монгол Улсын хүчин чармайлт,
  • “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” тогтвортой хөгжлийн зорилтууд. Ногоон хөгжлийн бодлого, үндэсний түвшний шалгуур үзүүлэлт Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенциуд /Биологийн олон янз байдал/
  • Байгалийн нөөцийн ашиглалтын менежмент: Тусгай зориулалтын ан агнуурын соёл, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, иргэд нөхөрлөлүүдийн үүрэг, роль
  • Амьтны эрх ба ашиглалт хамгааллын асуудал, Байгаль орчны хууль, журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийн нотлох баримтыг цуглуулах, баталгаажуулах арга зэрэг сэдвүүдээр нийт ангийн нөхөрлөлүүдийн гишүүдэд сургалт зохион байгуулж, чадавхижуулж байгаа бөгөөд 12 нөхөрлөлд мотоцикл гардуулан, сургалтанд оролцогчидыг тусгай зориулалтын дуран, хувцас хэрэгсэл, гарын авлагаар хангав.

Энэхүү ажил нь МБОИЗ-өөс БОНХАЖЯ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Байгалийн нөөцийн хамтын менежментийг боловсронгуй болгох, нөхөрлөлийг чадавхижуулах, хөгжлийг дэмжих ажлын бүрэлдэхүүн хэсэг юм.