Байгаль орчны ТББ-ууд Сайханбилэг, Баярцогт нарыг УИХ-д дэвшихийг эсэргүүцэж З.Энхболдод шаардлага хүргүүллээ

Монголын байгаль орчны чиглэлийн ТББ-ууд хамтран Монгол улсын байгаль орчны эсрэг, ард түмнийхээ эрүүл амьдрах орчны эсрэг, экосистемийн тэнцвэрт байдлын эсрэг ТҮРЭМГИЙЛЭЛ үйлдэж байгаа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг нарт шаардах хуудасыг МБОИЗ-ийн албан тоотын хамт өчигдөр Төрийн ордны шуудангаар дамжуулан хүргүүлжээ.

Байгаль орчны чиглэлийн ТББ-ууд эдгээр хүмүүсийг УИХ-д нэр дэвших эрхгүй болохыг сануулж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Уг шаардлагын бичгийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.