2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Европын Холбооны Свич-Ази (Switch Asia) хөтөлбөр хамтран “Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл” семинарыг зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын дэд сайд Ц. Батбаяр,Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Элчин сайд Traian Laurentiu HRISTEA, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин Сайдын Яамны III нарийн бичгийн дарга хатагтай Ива Шустаакова нар үг хэллээ.
Switch Asia хөтөлбөр нь Азийн 19 оронд хэрэгжиж байгаа төсөл бөгөөд ЕХ-ны ТББ, ОУБ болон үндэсний байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг төсөл юм байна.
Семинарын үеэр ЕХ-ны Switch Asia хөтөлбөрийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлж байгаа болон 2018-2020 онуудад хэрэгжүүлэхээр батлагдсан шинэ төслүүд (нэхмэл, сүлжмэл эдлэлийн тогтвортой үйлдвэрлэл ба эко шошгожуулалт, Улаанбаатар хотын төлөвлөлтөд ороогүй газруудыг орон сууцжуулахад чиглэсэн санхүүгийн зуучлал, барилгын салбарын нөөцийн үр ашиг ба цэвэр үйлдвэрлэл, хонины ноосон дулаалгын материалын үйлдвэрлэл)-ийг танилцууллаа.
Свич-Ази хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагааны хүрээнд AVSF буюу ”Монгол Улс дахь нэхмэл, сүлжмэл эдлэлийн тогтвортой үйлдвэрлэл, эко шошгожуулалт “төслийг танилцуулсан бол GERES буюу “Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх үйлчилгээ, Улаанбаатар хотын төлөвлөлтөд ороогүй газруудыг орон сууцжуулахад чиглэсэн санхүүгийн зуучлал” төсөл, CARITAS “Нөөцийн хэмнэлтийн сайжруулалт, барилгын салбар дахь материал дахин ашиглалт болон цэвэр үйлдвэрлэл” төсөл, People in Need Чехийн ТББ-аас хэрэгжүүлж буй “Хонины ноосон барилгын дулааны материал” төслүүдийг тус тус танилцууллаа.
Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийн хэрэгжилт, санжүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэгдэж байгаа талаар БХБЯ-наас ногоон барилга төслийг эхлүүлсэн бол ба НҮБ-аас Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг (ТХЗ) Монгол орны нөхцөлд хэрхэн нутагшуулж байгаа туршлагаасаа хуваалцаж, Монголын Банкуудын Холбооноос ТоС ногоон санхүүжилтийн механизмыг талаар танилцуулж, Монголын их, дээд сургуулуудад тогтвортой хөгжлийн чиглэлээрх сургалтын хөтөлбөр, оюутан залуусын зан төлөв, хэрэглээнд үзүүлэх нөлөөний талаарх санаачлагууд хэрэгжиж байна. Дэлхийн банкнаас орон сууцны дулаалга, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, түүний үр нөлөөг онцолсон бол иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг өндөр ач холбогдолтой юм байна.
Төслийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах боломж, ажил хэрэг, сонирхол нэгтэй хүмүүс, байгууллагыг нэгтгэсэн зөвлөл, бүлгийг байгуулах, бусад орнуудын зөвлөлтэй туршлага солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.